Friday, April 26, 2013

...

Хавар аль хэдийн эхлээд анхны бороо орчихжээ..Аль эртний догдлож бичсэн миний хаврын төсөөлөл дэвтэртэй минь хамт намайг ширтээд сууж байх юм...анзаарах ч үгүй би олон өдөр сар жилийн угтсан байна...сайхан байжээ гэхдээ өнөөдөр ч бас түүнээс дутхааргүй өдөр байна.
Жил жилийн хаварын тухай төсөөлөлөө эргүүлэж санасан ч энэ жилийн хавар илүү шинэ сайхан.
...заримдаа би өнгөрснийг санах дуртай.Учир нь сайхан дурсамж аз жаргал аль эсвэл эрч хүч хөнгөн гуниг инээмсэглэл ,заримдаа ухаарал сургамж өгдөг. Энэ бүхнийг санах сайхан...мэдээж хүний амьдрал хар цагааны хослол байдаг.Хэцүү байсан гэх үеүүдээ дараа нь хархад, бодход тийм их хэцүү байсан гэжүү? гэж гайххад хүрдэг .Учир нь энэ бүхэн гатлаад гарцан гол, яваад өнгөрсөн зам. Уулын оройд гархад хичнээн үзсэглэнтэй сайхан харагддаг түүн шиг л санагдах нь ч бий.  Цаг хугацаа хичнээн гайхалтайг энэ үед ойлгох шиг болдог. Асуудалыг шийдэх хэцүү ч шийдэгдэхгүй асуудал гэж байдаггүй бөгөөд олон гарц боломж хаа нэгтээ намайг хүлээж  байдаг түүнийг олж харах ч юу юунаас илүү чухал.

Харин одоо бол сайхан хаварыг зуныг угтаж авхад бэлэн байна.
амьдралд хүнээс асууж шийдэх зүйл олон байдаг ч өөрөөсөө асуух нь илүү их бас чухал гэдэгийг би ойлгосон...

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home