Wednesday, November 24, 2010

Сайхан эх орон минь

Ойрын хэдэн өдөр блогтоо орж ирсэнгүйн учир тал нутгаар  явж эх орныхоо сайхныг бишрээд ирсэнийх бөлгөө....

Хэдэн сар жилээр хүсэн хүлээсэн хөдөө сайхан нутгаар явж, цэвэр агаар цэнгэг усаар ундаалаж яваад ирэхсэн гэсэн хүсэл богинохон ч биелэлээ олсон тул сэтгэл сэргэж нүд  гялалзаад эрч хүч энергээр дүүрээд ирлээ.
                                                             

                                       Сүхбаатар Шилийн богд
                                                                        
                                                           яасан уудам юм бэ монголын тал нутаг
                                                           ямар цэлмэг юм бэ монголын хөх тэнгэр гэж өөрийн эрхгүйл дуу алдсан. Хөөрхөн зээр сүрэг сүргээрээ бэлчээд нар мандах жаргах нь хүртэл хичнээн ч сайхан харагддаг юм бэ тал нутагт минь.

                                                   Сүрбаатар аймаг
                                                           / зургийг сүхбаатар.мн ээс /
Ийм сайхан тал нутагтайгаа сонсож байснаас хараагүй би хайрлах бахархах сэтгэл зэрэг зэрэг л төрөөд байх юм билээ. Хамт явсан гадаадын зээр алхуу гэдэг үг нь тоглоом байсан ч дургүй хүрээд ийм хөөрхөн амьтныг хороож байгаа хүн бүрийг үзэн ядмаар хөгжүүлэх гэсэн нэрийн доор хот сүндэрлүүлэж машин техник хөлхүүлэж газар нутагаа бүхэлд нь ашиглах гэж улайрахгүй энэ сайхан байгалиа уул ус тал нутагаа унаган төрхөөр нь авч үлдэх юмсан гэх бодол өөрийн эрхгүй төрж байлаа.
Ийм сайхан тал нутагт төрсөн ард түмний ухаан нь тэнүүн бодол нь  саруул байж эх нутаг минь дандаа ивээх болтугай

Labels:

4 Comments:

At November 24, 2010 at 10:47 PM , Blogger bebe said...

тиймүү эрч хүч аваад ирсэн нь сайн хэргэээ. тэр ерөөл бат оршиг ккккккк

 
At November 25, 2010 at 1:31 AM , Blogger Mimi said...

okey.thanks

 
At December 3, 2010 at 2:08 AM , Anonymous Баяна said...

Сайхан шүү манай нутаг
Салхын арга үгүй уудам нутаг
Салхи нь хүртэл дагаад гүймээр
Санаанаас гардаггүй зүүдний нутаг аа

 
At December 5, 2010 at 6:05 PM , Blogger Mimi said...

Баяна:сайхан шүлгэлжээ
тиймээ хэлээд юухэв.хайрлахгүй байхын арга үгүй сайхан эх орон минь шүүдэ

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home