Сэтгэлийн нар
Хүн дотроосоо гэрэлтдэг гэдэг тэгвэл хүний нар дортоо байдаг байж таараа.Тэрхүү нарныхаа элч гэрэлээр бие биенээ дулаацуулаж, тэр л гэрэл гэгээгээрээ бие биенээ хайрлаж хайрлуулаж амьдардаг байх...
заримдаа үүл нарыг халхлах үүлнээс бороо орох ч үе бишгүй л гардаг гэхдээ л хэзээ нэгэн цагт үүл нүүж нар гарах нь тодорхой.
Хүн бүр сэтгэлийн гэрэлтэй бөгөөд хурц тод нь бодолынх нь хүчтэй шууд хамаатай байхлдаа.Харин миний найз тодоос тод сэтгэлийн нартай хүн.
Бидэнд дунд гунигтай, баяртай ,хөгжилтэй олон дурсамж хамт үлдсэн цаг мөч зөндөө байсан одоо ч байгаа.Асуудалд амархан бууж өгдөггүй зан аливаад тууштай ханддаг зарчим амьдралд гэрэл нэмдэг инээмсэглэл гээд би түүний олон зүйлсээр бахархадаг.
Бид өдөр бүр уулзаж чадаад байдаггүй ч тэр бүр гэрт нь очих зав гардаггүй ч өчигдөр далим гарж би найзындаа очсоон.Ойрд очоогүй тэгээд ч шинэ байранд орсоноос нь хойш очоогүй болоод ч тэрүү гоё болсон байсан тэр бүхнээс илүү гоё зүйл бас мэдрэгдсэн.
Надад юу мэдрэгдсэн гээч ? миний найз өөрөө гэрэлтэж байсан.Тэгхэд бас л найзаараа бахархах баярлах сэтгэл төрж суусан шүү.
Миний найзад олон олон хүсэл байдаг ч надад тэр хүсэл мөрөөдлөө биелүүлэж байгаа нь мөрөөдөлдөө хүрэх чин зорилготой байгааг нь хархад хичнээн сайхан байсныг чи минь даан ч мэдэхгүй лдээ.Өөрийнхөө хүссэнээр гэгээн бодлоороо хүсэл мөрөөдөлөөрөө амьдрах гэдэг л жинхэнэ аз жаргал байхаа найз минь ...Бид заримдаа ярьдаг шиг тэр гэгээн ирээдүй маргааш биш өнөөдөрт л байгааг ойлгосоон найз нь.
Би амьдралын хаана нь яваагаа бас найз шигээ өөрийнхөө мөрөөдөлд хүрэх зорилгын тухай олон сайхан зүйлсийг ч бас бодсон.
Чи минь тийм л сэтгэлийн гэрэлтэй хүн.Надад дандаа гэрэл гэгээ өгч нөлөөлж байдгаа чи мэддэг үү? үгүй ч байж болхымаа.Энэ нь чиний магтаалд дургүйтэй л холбоотой. Нэрийг нь дурсвал уурлчихаж ч мэдэх хүн гэсэн ч дандаа инээмсэглэж явдаг хөгжилтэй хирнээ даруухан найз чамаараа бахархаж хүндлэж явдгаан бол найз нь хэлэхгүй байж чадахгүй шүү.Чи миний ч сэтгэлийн нар юм шүүдэ
Блог бичих гэгээн үйлсийн замд хөтөлсөн чамдаа баярлсанаа бас хэлье
Заримдаа найз нь чамайг ойлгохгүй заримдаа бас гомдоодог бол уучлаарай
Labels: тэмдэглэл...
5 Comments:
tsag hugatsaani huvid jaahn tehnikiin saatal garso sorry :)
Сайхан найзтай юм байна. Найзынхаа блогийн хэлээд өг. Сонирхъё
tiimee bayrlalaa.
ter mini chini tanih bebe ymshvde
manai bebe ch oolgon shuu. Dandaa ineegeel yvjidag bolhor humuust happy belegleel.
okey
Post a Comment
Subscribe to Post Comments [Atom]
<< Home