Би эзгүй ...
Би эзгүй
Г.Чулуунцэцэг
Намайг унтсан хойно зүүдийг минь тогш
Наран улсаас гараад саран улсад оччихсон байдаг юм
Нам гүмхэн байхад зүрхийг минь бүү тогш
Намайг дайрсан амьдралыг сонирхоод би хаа нэг тийшээ явчихсан байдаг
Зуур зуурхан орших гунигийг бүү тогш
Замын цэцгэн дундаас өөрийнхөө мөрийг эрэхээр буцсан байдаг
Зогсох зайгүй урсах нулимсыг минь тогш
Үе үехэн тохиох жаргалыг минь тогш
Үнэн төрхөө орхиод хувилсан байдаг юм
Ганц нэгхэн бороон дусал ганцаардлыг минь бүү тогш
Галин гулин зүрхний шиврээнээс үг тосхоор явчихсан байдаг
Хамгийн сайхан диваажин мөрөөдлийг минь бүү тогш
Халин нисэх бүргэдтэй цуг ниссэн байдаг юм
Хараад ханашгүй байгаль сэтгэлийг бүү тогш
Харц харцны үзэсгэлэн тэнд л би байдаг юм
Дэн дунхан орших тэнэглэлийг минь харин тогш
Дэндүү балмад төрхөө олж нэг харъя
Эрээлэх янзгүй цуврах үгсийг минь тогш
Эх захгүй төрсөн үнэнээ би олъё
Нүдний цөцгийн алдарсан шуналыг минь тогш
Нэхэл хатуу торних сэтгэлээ нэг зөөлөлье
Салхины аясаар хэдэнтэй хөтлөх бодлыг минь тогш
Самсаа шархиртал төөрсөн өөрийгөө би ольё
Сул хаясан зорилгодоо сум хөвчлөн харван хүрье
Намайг тогш ...
Тогш...
Намайг унтсан хойно зүүдийг минь тогш
Зуур зуурхан орших гунигийг бүү тогш
Хамгийн сайхан диваажин мөрөөдлийг минь бүү тогш
Дэн дунхан орших тэнэглэлийг минь харин тогш
Нүдний цөцгийн алдарсан шуналыг минь тогш
Labels: унших дуртай...
0 Comments:
Post a Comment
Subscribe to Post Comments [Atom]
<< Home