Гэгээн Валентины бэлэг тэмдэг
Тууз, Тор, хуниас
Тууз, хуниас зэрэг нь найз бүсгүйнхээ өгсөн алчуур юмуу туузыг аван дайнд мордсон баатар эр баатарлаг явдал байгуулснаас хойш дурлалын романстай холбоотой болсон юм. Толь бичигт "Тор" гэдэг үг нь Латин гаралтай "урхидах" гэсэн утгатай үг юм.
Cupid
Cupid гэдэг нь домгийн баатруудын нэг. Латинаар "хүсэл" гэсэн утгатай. Cupid нь цулцгар, нүцгэн, далавчтай хүү эсвэл томоогүй инээмсэглэлтэй залуусаар төсөөлөгддөг. Тэрээр нум саадагтай, түүгээрээ залуучууд болон (хатагтай) бүсгүйчүүдийн зүрхийг алмайруулдаг. Сherubs Cupid-ийн үр удам. Эд хайр хүрэм жижигхэн далавчтай бүгээлүүд бөгөөд нум саадаггуй. Сherubs нь Cupid шиг инээмсэглэлгүй..

Сарнай бол дэлхий дээрх хамгийн түгээмэл цэцэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Бүх л зууны турш сарнай цэцэг нь хайрын үг болж дурлалт хосуудын сонголт байсаар ирсэн. Тиймдээ ч сарнай гэдэг үгийн утга Хайрын бурхан гэсэн үгийн утгатай дүйдэг байна.
Тагтаа ба Хайрын шувуу
"Энэ өдөр шувууд ижлээ сонгодог шиг хос залуус ч бие биенээ сонгодог. Гэхдээ тэдний нисэхийг үзээд би ч гэсэн өөрийн валентинтай учирна гэдгээ төсөөлж хэзээ ч чадахгүй нь"
Шувууд тухайн жилийнхээ ижлийг 2 сарын 14-нд сонгодог гэсэн үг байдаг. Тагтааны ижил нь түүний насан туршийнх нь хань байдаг учраас "үнэнч байдал"-ын билэг тэмдэг болдог.
А puzzik гэдэг нь валентинд зориулсан хуучин цагийн гар хийцийн эвлүүлдэг тоглоомын төрөл зүйл бөгөөд авсан хүн эвлүүлэх ёстой. Зөвхөн эвлүүлээд зогсохгүй бас үгийн утгыг нь олох хэрэгтэй мэн цаасыг задалсныхаа дараа дахин эвхэх хэрэгтэй. Ишлэлийн дараалал нь ихэвчлэн дугаартай байдаг ба авсан хүн юу гэсэн утгатай болохыг олохын тулд энд тэнд нь оруулж тааруулах хэрэгтэй болдог байжээ.
2 Comments:
энэ сүүлийнх нь монголд нээх нэвтрээгүй байхаа.. би анх удаа л сонсож байна.. эсвэл би мэдэхгүй байгаан болуу..
гэснээс миний дотоод ертөнцөөр ороод гарсанд талархмлй
чамд ч бас баярлалаа миний өчүүхэн хуудсыг уншсанд ...
Post a Comment
Subscribe to Post Comments [Atom]
<< Home