Thursday, March 3, 2011

Хүн

                                         
                                                   Р.Чойном

Хөр цасан цавцайж түлээ модгүй даарваас
Хөдсөн дээлийх нь оронд хөдсөн дээл нь болж
Хүндэт буурал ээжийгээн нөмөрлөхгүй юм бол
Хүү нь болж заяасны хэрэг юусан билээ.

Хэл ам дэгдэж манай гэрийг чиглэвээс
Хэрэм хананых нь оронд хэрэм хана нь болж
Амьдралын ганц ханиа аврахгүй юм бол
Амраг нь болж явсаны хэрэг юу сан билээ

Аюулт дайн дэгдэж дайсан нааш өндийвөөс
Алтан хилийх  нь оронд амьд хил нь болж
Ийм сайхан орноо хамгаалахгүй юм бол
Иргэн нь болж төрсний минь хэрэг юу сан билээ.

Хүнд бэрх цагт нь хүнийхээ төлөө зовохгүй юм бол
Хүн болж төрсний минь хэрэг юу сан билээ!

Labels:

2 Comments:

At March 5, 2011 at 4:07 AM , Blogger Badman said...

Агуу найрагчийн агуу бүтээл шүү.

 
At March 6, 2011 at 5:50 PM , Blogger bebe said...

хүн роман гээд байдагдаа тэрийг нь уншиж байсийм байна

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home