Харагдахгүй байгаа алтыг олж хар
Би аз жаргалтай байгаа үедээ хүмүүс бас аз жаргалтай байгааг олж харж чаддаг. Би өгөөмөр, энэрэнгүй зан гаргахдаа бусад хүмүүсээс бас энэрэнгүй зан чанарыг олж хардаг. Би эрч хүч дүүрэн, итгэл найдвар дүүрэн байгаа үедээ миний эргэн тойрон ямар их боломжууд намайг хүрээлж байгааг олж харж чаддаг.
Харин ууртай бухимдалтай байгаа үедээ бусад хүмүүс ч гэсэн уцаартай байгааг хардаг. Би сэтгэл санаагаар унасан байх үедээ хүмүүсийн нүднээс гунигийг олж хардаг. Би ядарсан, туйлдсан байгаа үед миний эргэн тойрон ямар сонин уйтгартай, сонирхолгүй нэгэн хэвийн юм бэ гэж бодох бодол байнга төрдөг. Ер нь би гэдэг бол харж байгаа юмныхаа тусгал нь л байдаг ...
Read more »