Би эзгүй ...
Би эзгүй
Г.Чулуунцэцэг
Намайг унтсан хойно зүүдийг минь тогш
Наран улсаас гараад саран улсад оччихсон байдаг юм
Нам гүмхэн байхад зүрхийг минь бүү тогш
Намайг дайрсан амьдралыг сонирхоод би хаа нэг тийшээ явчихсан байдаг
Зуур зуурхан орших гунигийг бүү тогш
Замын цэцгэн дундаас өөрийнхөө мөрийг эрэхээр буцсан байдаг
Зогсох зайгүй урсах нулимсыг минь тогш
Зовлонд бууж өгөхгүйн тулд эсрэг урссан байдаг юм
Read more »Намайг унтсан хойно зүүдийг минь тогш
Зуур зуурхан орших гунигийг бүү тогш
Labels: унших дуртай...