welcome to my page
Аз жаргал бол очих газар биш харин аялах явц юм...
Tuesday, November 5, 2013
Friday, April 26, 2013
...
Хавар аль хэдийн эхлээд анхны бороо орчихжээ..Аль эртний догдлож бичсэн миний хаврын төсөөлөл дэвтэртэй минь хамт намайг ширтээд сууж байх юм...анзаарах ч үгүй би олон өдөр сар жилийн угтсан байна...сайхан байжээ гэхдээ өнөөдөр ч бас түүнээс дутхааргүй өдөр байна.
Жил жилийн хаварын тухай төсөөлөлөө эргүүлэж санасан ч энэ жилийн хавар илүү шинэ сайхан.
...заримдаа би өнгөрснийг санах дуртай.Учир нь сайхан дурсамж аз жаргал аль эсвэл эрч хүч хөнгөн гуниг инээмсэглэл ,заримдаа ухаарал сургамж өгдөг. Энэ бүхнийг санах сайхан...мэдээж хүний амьдрал хар цагааны хослол байдаг.Хэцүү байсан гэх үеүүдээ дараа нь хархад, бодход тийм их хэцүү байсан гэжүү? гэж гайххад хүрдэг .Учир нь энэ бүхэн гатлаад гарцан гол, яваад өнгөрсөн зам. Уулын оройд гархад хичнээн үзсэглэнтэй сайхан харагддаг түүн шиг л санагдах нь ч бий. Цаг хугацаа хичнээн гайхалтайг энэ үед ойлгох шиг болдог. Асуудалыг шийдэх хэцүү ч шийдэгдэхгүй асуудал гэж байдаггүй бөгөөд олон гарц боломж хаа нэгтээ намайг хүлээж байдаг түүнийг олж харах ч юу юунаас илүү чухал.
Харин одоо бол сайхан хаварыг зуныг угтаж авхад бэлэн байна.
амьдралд хүнээс асууж шийдэх зүйл олон байдаг ч өөрөөсөө асуух нь илүү их бас чухал гэдэгийг би ойлгосон...
Thursday, March 3, 2011
Хүн
Р.Чойном
Хөр цасан цавцайж түлээ модгүй даарваас
Хөдсөн дээлийх нь оронд хөдсөн дээл нь болж
Хүндэт буурал ээжийгээн нөмөрлөхгүй юм бол
Хүү нь болж заяасны хэрэг юусан билээ.
Хэл ам дэгдэж манай гэрийг чиглэвээс
Хэрэм хананых нь оронд хэрэм хана нь болж
Амьдралын ганц ханиа аврахгүй юм бол
Амраг нь болж явсаны хэрэг юу сан билээ
Аюулт дайн дэгдэж дайсан нааш өндийвөөс
Алтан хилийх нь оронд амьд хил нь болж
Ийм сайхан орноо хамгаалахгүй юм бол
Иргэн нь болж төрсний минь хэрэг юу сан билээ.
Хүнд бэрх цагт нь хүнийхээ төлөө зовохгүй юм бол
Хүн болж төрсний минь хэрэг юу сан билээ!
Labels: унших дуртай...
Wednesday, February 9, 2011
Гэгээн Валентины бэлэг тэмдэг
Тууз, Тор, хуниас
Тууз, хуниас зэрэг нь найз бүсгүйнхээ өгсөн алчуур юмуу туузыг аван дайнд мордсон баатар эр баатарлаг явдал байгуулснаас хойш дурлалын романстай холбоотой болсон юм. Толь бичигт "Тор" гэдэг үг нь Латин гаралтай "урхидах" гэсэн утгатай үг юм.
Read more »
Thursday, January 13, 2011
Харагдахгүй байгаа алтыг олж хар
Би аз жаргалтай байгаа үедээ хүмүүс бас аз жаргалтай байгааг олж харж чаддаг. Би өгөөмөр, энэрэнгүй зан гаргахдаа бусад хүмүүсээс бас энэрэнгүй зан чанарыг олж хардаг. Би эрч хүч дүүрэн, итгэл найдвар дүүрэн байгаа үедээ миний эргэн тойрон ямар их боломжууд намайг хүрээлж байгааг олж харж чаддаг.
Харин ууртай бухимдалтай байгаа үедээ бусад хүмүүс ч гэсэн уцаартай байгааг хардаг. Би сэтгэл санаагаар унасан байх үедээ хүмүүсийн нүднээс гунигийг олж хардаг. Би ядарсан, туйлдсан байгаа үед миний эргэн тойрон ямар сонин уйтгартай, сонирхолгүй нэгэн хэвийн юм бэ гэж бодох бодол байнга төрдөг. Ер нь би гэдэг бол харж байгаа юмныхаа тусгал нь л байдаг ...
Read more »
Wednesday, January 12, 2011
Thursday, December 9, 2010
Би эзгүй ...
Би эзгүй
Г.Чулуунцэцэг
Намайг унтсан хойно зүүдийг минь тогш
Наран улсаас гараад саран улсад оччихсон байдаг юм
Нам гүмхэн байхад зүрхийг минь бүү тогш
Намайг дайрсан амьдралыг сонирхоод би хаа нэг тийшээ явчихсан байдаг
Зуур зуурхан орших гунигийг бүү тогш
Замын цэцгэн дундаас өөрийнхөө мөрийг эрэхээр буцсан байдаг
Зогсох зайгүй урсах нулимсыг минь тогш
Зовлонд бууж өгөхгүйн тулд эсрэг урссан байдаг юм
Read more »Намайг унтсан хойно зүүдийг минь тогш
Зуур зуурхан орших гунигийг бүү тогш
Labels: унших дуртай...